Шинэчилсэн огноо: 2025.08.12
1.1 Монгол Айл аппликейшн нь цахим нийгмийн сүлжээний орчинд хэрэглэгчдийг холбох, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн үйлчилгээний платформ юм.
1.2 Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуулийн хүрээнд нууцлан хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргээ чанд сахин биелүүлдэг.
1.3 Энэхүү Нууцлалын бодлого нь хэрэглэгч үйлчилгээ ашиглах үед ямар төрлийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, нээлттэй болгох болон тухайн мэдээллийг хэрэглэгчийн оролцоотой удирдахтай холбоотой зарчмуудыг тодорхойлно.
1.4 Манай үйлчилгээг ашигласнаар хэрэглэгч энэхүү бодлогын нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцно. Нууцлалын бодлогын зарим заалт нь үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй уялдаатай байна.
Утасны дугаар : Хэрэглэгчийг таних, баталгаажуулах зориулалттай.
Apple ID холболт : Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар болгох зорилгоор ашиглана.
Овог нэр, төрсөн огноо, хүйс : Хэрэглэгчийн нас, эрх зүйн чадамжийг тогтоох үндэслэл.
Цахим шуудан : Нэмэлт баталгаажуулалт, бүртгэлээ сэргээх хэрэгцээнд ашиглагдана.
Байршлын мэдээлэл : Ойролцоох үйлчилгээ үзүүлэгчийг санал болгох, хэрэглэгчийн хайлт, захиалгад тохируулсан байршлыг илрүүлэхэд ашиглагдана.
Зургийн цомогт хандах эрх : Хэрэглэгчийн нийтлэлд зураг нэмэх үед хэрэглэнэ.
Утасны бүртгэл : Аппликейшнд бүртгэлтэй танилуудтай холбогдох боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
Утасны дугаар : Баталгаажуулалт, нэвтрэлтэд ашиглана.
Цахим шуудан : Хоёрдогч баталгаажуулалт, сэргээх хэрэгцээнд хэрэглэнэ.
Apple ID : Шуурхай, хялбар нэвтрэлтэд зориулагдана.
Байршил : Үйлчилгээний газрыг санал болгох, хялбар холболт үүсгэхэд шаардлагатай.
Зураг : Нийтлэл, хуваалцах контентод ашиглана.
Утасны бүртгэл : Апп дахь найз нөхөдтэй холбогдох боломжийг нэмэгдүүлнэ.
4.1. Хэрэглэгчийн мэдээллийг хамгаалахын тулд бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, холбогдох бусад дүрэм журмыг баримтална.
4.2. Бид хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй бөгөөд төрийн байгууллагаас хууль ёсны үндэслэлээр шаардсан тохиолдолд хариу өгнө.
4.3. Дотооддоо Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам мөрдөж ажилладаг.
Хэрэглэгч аппликейшнийг ашиглан, бүртгэл үүсгэснээр өөрийн хувийн мэдээллийг дээрх заалтын дагуу цуглуулах, ашиглах, хадгалах зөвшөөрлийг өгсөнд тооцно. Энэхүү заалт нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.4-т нийцнэ.
Хэрэглэгч мэдээллээ устгуулах хүсэлт гаргах боломжтой бөгөөд хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор мэдээллийг бүрэн устгана.
MONGOL AIL APP нь энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагын дагуу шинэчилж болох бөгөөд шинэчлэл хийгдсэн тохиолдолд хэрэглэгчдэд Нийтлэгдсэн огноо-оор дамжуулан мэдэгдэнэ.