Үйлчилгээний нөхцөл

MONGOL AIL сошиал платформ-д тавтай морилно уу.

Шинэчилсэн огноо: 2025.04.20

1.1 МОНГОЛ АЙЛ аппликейшн нь албан ёсны зохиогчийн эрхтэй сошиал платформ бөгөөд, энэхүү үйлчилгээний нөхцөлд андройд болон IOS үйлдлийн систем дээрх аппликейшн хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах, ашиглах хадгалах талаар болон хэрэглэгчийн эрх үүрэг, хэрэглэгчдэд хориглох зүйлсийн талаар мэдээллийг хүргэхэд оршино.

1.2 Хэрэглэгч та (цаашид “Хэрэглэгч” гэх) бүртгэл үүсгэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлтэй заавал уншиж танилцах үүрэгтэй бөгөөд ийнхүү уншиж танилцсан тухай баталгаажуулах үйлдэл хийснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

1.3 Хэрэв Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Платформд бүртгүүлэх боломжгүй бөгөөд Танд бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу.

1.4 Компани нь хууль эрх зүйн хүрээнд Үйлчилгээний нөхцөлийг хэсэгчлэн өөрчлөх, цуцлах эрхтэй бөгөөд эдгээр өөрчлөлттэй Хэрэглэгч нь тухай бүр танилцах үүрэг хүлээнэ. Хэрэглэгч МОНГОЛ АЙЛ Платформыг үргэлжлүүлэн ашигласнаар Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

1.5 Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

“Платформ” гэж MONGOL AIL сошиал платформын аппликейшныг хэлнэ,

“Компани” гэж “ Платформыг өмчилж, эзэмшигч Эн Эф Трийс ХХК-ийг,

“Хэрэглэгч” гэж тус Платформын Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, үйлчилгээг авч буй хувь хүн, хуулийн этгээдийг,

2.1 Компани нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Хэрэглэгч нь Компанийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр Компаниас зохих үйлчилгээг авч байгаа болно.

Компани нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг;

Компани нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид хориглоогүй үйлчилгээг Хэрэглэгчдэд үзүүлж байгаа болохыг;

Компани нь олон улсад нийтлэг ашиглагддаг Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллагаас хориглоогүй технологийг ашигладаг болохыг;

Компани нь Хэрэглэгчийн эрх ашгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална гэдгийг мэдэгдэж, баталж байна.

2.2 Хэрэглэгч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Компани нь Хэрэглэгчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд:

Платформын Танилцуулга болон аппликейшнтэй бүрэн танилцсан болохыг;

Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг уншиж, танилцсан болохыг;

Платформд бүртгүүлсэн өөрийн мэдээллийг үнэн зөв болохыг;

“Зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас үүсэх хууль зүйн болон бусад үр дагаврыг бүрэн ойлгож, зөвшөөрч байгаа болохыг;

Доор байрлах “Зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

Энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хариуцлагаа хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай болохыг,

Хэрэглэгч нь тус Платформыг ашиглах явцад хийсэн сонголт, өөрийн хийсэн аливаа үйлдэл, эс үйлдэл, түүнээс үүсэх үр дүнг бүрэн хариуцах болохыг,

Платформыг бусдыг залилах, хууран мэхлэх, бусдын нэр төрд халдах, гутаан доромжлох болон Монгол Улсын хуулиар хориглосон аливаа гэмт хэргийн зорилгоор ашиглахгүй болохыг,

Компани нь өөрийн Платформоор дамжуулан хүлээн авсан Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа болохыг Хэрэглэгч нь мэдэгдэж, баталж байна.

3.1 Хэрэглэгч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

Хэрэглэгч Платформд өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ өөрчлөх, шинэчлэх, энэ үйлчилгээний нөхцөлд заасан үйлчилгээг авах болон Платформын хэрэглээний талаар Компаниас мэдээлэл, зөвөлгөө, дэмжлэг авах эрхтэй.  

Хэрэглэгч Платформын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 

Хэрэглэгч Платформд нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Хэрэглэгч бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.  

Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон түүнд холбогдох баримт бичиг түүний өөрчлөлттэй тухай бүр танилцах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Хэрэглэгч Платформын үйлчилгээг ашиглах явцад хийсэн өөрийн сонголт, үйлдэл, түүний үр дүнг бүрэн хариуцна.

Хэрэглэгч аппликейшнд нэвтэрснээр өөрийн профайл хуудсыг үүсгэх, өөрийн нийтлэл контентуудыг оруулах, өөрийн профайл тохиргоог удирдах, Платформ дээр бүртгэлтэй хэрэглэгчийг дагах, нийтлэлүүдийг үзэх, сэтгэгдэл үлдээх, хуваалцах, зар мэдээлэл оруулах

Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үндэслэлээр Хэрэглэгчийн бүртгэлийг хэсэгчлэн эсхүл бүрэн хаасан тохиолдолд үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.

3.2 Компани дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Компани Хэрэглэгчийн гаргасан санал, гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, Компаниас шалтгаалсан гомдол биш бол шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэж, татгалзах эрхтэй.

Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, Платформын үйл ажиллагаанд өөрийн биеэр эсвэл цахим хэлбэрээр халдахыг оролдсон, хууран мэхлэх болон залилах, Компани болон гуравдагч этгээдийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлийг хаах, түүний хууль бус үйлдлийг шалгуулах гомдол гаргах зэргээр шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй.

Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл болон хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах, бусад зорилгоор ашиглахгүй байх, худалдах, шашин болон, улс төрийн зорилгоор бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

Платформыг сайжруулах зорилгоор бүрдэл хэсэг, функц, тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй ба шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчид цахим мэдэгдэл илгээнэ. 

Компани нь хууль эрх зүйн хүрээнд Үйлчилгээний нөхцөлийг хэсэгчлэн өөрчлөх, цуцлах эрхтэй.

4.1 Хэрэглэгч Платформд сайн дурын үндсэн дээр бүртгэл үүсгэнэ.

4.2 Хэрэглэгч нь Платформ-д хандаж, тус Үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч байна гэсэн сонголтыг хийн бүртгүүлснээр Үйлчилгээ авах эрх үүсэх ба энэ үеэс Үйлчилгээний нөхцлийг мөрдөнө.

4.3 Хэрэглэгч нь Платформд хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлсөн байж болно.

4.4 Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах, өөрчлөлт орсон тохиолдолд тогтмол шинэчлэх ба өөрийн оруулсан мэдээлэл, үйлдэл болон эс үйлдэхүйд хариуцлага хүлээнэ.

4.5 Хэрэглэгч санаатай болон санамсаргүй буруу ташаа мэдээлэл оруулснаас аливаа сөрөг үр дагавар гарсан нөхцөлд үйлчилгээг цуцлах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

4.6 Хэрэглэгч нь нэвтрэх нууц үгээ хамгаалах, нууцлалыг хадгалах, бусдад задруулахгүй байхыг хариуцна.

4.7 Хэрэглэгч нь бүртгэл, нууц үгийг зөвшөөрөлгүй ашигласан бодит эсвэл сэжигтэй аливаа тохиолдолд нэн даруй мэдэгдэж бүртгэлээ хаалгуулах боломжтой. Энэ тохиолдолд үүссэн аливаа хохирлыг Компани хариуцахгүй.

5.1 Компани нь Монгол Улсын холбогдох хууль Компанийн Нууцлалын бодлогын дагуу Хэрэглэгчийн нууцыг хадгална.

5.2 Компани нь хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн 3-дагч этгээдэд гарган өгч болно.

5.3 Хэрэглэгч бүртгүүлсэн утасны дугаараа ашиглахаа больсон эсвэл эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд Платформоор өөрийн эрхээр нэвтрэн бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлэх үүрэгтэй.

5.4 Компани нь системийн аюулгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн нууцлалыг хамгаалах бүх талын арга хэмжээг авч ажиллана.

6.1 Хэрэглэгч дараах мэдээллүүдийг нийтлэх, хавсаргах, дамжуулахыг хориглоно.

Бусдыг дарамталсан, бусдыг гутаан доромжилсон, гүтгэсэн, хувийн нууцад халдсан, үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан, мөнгө угаах болон садар самуун сурталчилсан, түүнд уруу татсан гэх мэт хууль бус мэдээлэл,

Насанд хүрээгүй хүүхдэд хохирол учруулахуйц мэдээлэл, 

Патент, барааны тэмдэгт, зохиогчийн эрх болон бусад өмчийн эрхийг зөрчсөн,

Монгол улсад мөрдөгдөж буй аливаа хууль дүрэм, журмыг зөрчсөн, 

Хууран мэхлэх, залилах,

Компьютер, програм хангамжийн үйл ажиллагааг тасалдуулах, устгах эвдэх хэмжээний вирус, код, файл, програм агуулсан файл мэдээ мэдээлэл нийтлэх, нийтлэхийг оролдох,

Өөрийгөө гэмтээх, амиа хорлохыг уриалсан утга бүхий контент, нийтлэл оруулах, хуваалцахыг хориглоно.

Цахим гадуурхал, дарамт үзүүлэх

Бусдын мэдээлэл, зураг ашиглан хэрэглэгчийн бүртгэл үүсгэн бусадтай холбогдох

6.2 Хэрэглэгчдэд мөн дараах үйлдлүүдийг хориглоно.

Дутуу, худал мэдээлэл санаатайгаар оруулах,

Платформын мэдээллийг хэсэгчлэн авч эвлүүлэг хийх, буруу зорилгоор ашиглах, буруутгах, зураг линктэй холбох,

Програм хангамжийн эрхийн удирдлага, аюулгүй байдалд заналхийлэх,

6.3 Компани нь дээр дурдсан мэдээллүүдийн талаар мэдээлэл авч баталгаажуулсны дараа уг мэдээллүүдийг устгах эрхтэй. Мөн уг мэдээллүүдийг Шүүх хяналтын байгууллагад шилжүүлтэл эд мөрийн баримтаар хадгалах эрхтэй.

6.4 Хэрэглэгч апп хуудсыг ашиглах, үзэх, аливаа материал, өгөгдөл, текст, зураг, видео контент, аудио агуулгыг татаж авах үед Хэрэглэгчийн нэвтрэх эрхээр тоног төхөөрөмжид халдаж болзошгүй аливаа гэмтэл, вирус зэрэгт Компани нь хариуцлага хүлээхгүй.

6.5 Компани нь холбогдох хууль, дүрэм журам болон Энэхүү Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн Хэрэглэгчийг бүртгэлээс хасаж, ашиглах эрхийг нэн даруй дуусгавар болгох эрхтэй.

6.6 Компани нь Оюуны өмчийн эрхийг зөрчсөн ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

7.1 Компани нь дараах тохиолдлуудад Хэрэглэгчийн Платформд нэвтрэх эрхийг мэдэгдэх эсвэл мэдэгдэлгүйгээр хууль тогтоомжийн дагуу түтгэлзүүлэх, дуусгавар болгох эрхтэй.

Хэрэглэгч нь аливаа хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон буюу илэрсэн тохиолдолд,

Компанийн зүгээс Хэрэглэгчийн Платформд хандах эрхийг цуцлах бусад үндэслэл тогтоогдсон;

Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт ороход Хэрэглэгч тухайн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй үндэслэлээр Хэрэглэгчийн бүртгэлээ цуцлах хүсэлт гаргасан;

Үйлчилгээний Нөхцөлд хориглосон хориглолтыг зөрчсөн, хүлээсэн үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон бол Хэрэглэгчийн Платформд хандах эрхийг түр эсхүл бүрмөсөн хязгаарлана. 

8.2 Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь Үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур буюу урьдчилан тооцоолох эсхүл таамаглах боломжгүй, Компанийн энэхүү Үйлчилгээний нөхцөлд дурдсан үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох нөхцөл байдлыг ойлгоно. Үүнд дараах зүйлүүд орох боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй болно: газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, олон улсын шинжтэй хил боомт хаагдах (аль нэг талдаа), хяналтаас гадуур интернэтийн хязгаарлалт, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, ажил хаялт, аж үйлдвэрийн бусад үйл явдал, тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр, газрын агентлагуудын бусад арга хэмжээ болон нийгмийн онцгой байдал зэрэг хамаарна.

8.3 Дээр дурдсан 8.1-р зүйл заасан нөхцөл байдал үүссэний улмаас Компани нь холбогдох үйлчилгээг үзүүлээгүй эсхүл тасалдуулсан тохиолдолд зохих хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд холбогдох үүргийг хүлээхгүй болно.

9.1 Компани Хэрэглэгчтэй дараах зорилгоор утас, имэйл, мессеж эсвэл бусад харилцаа холбооны цахим хэрэгслээр холбоо барьж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

9.2 Платформын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор,

9.3 Хэрэглэгч Платформд бүртгүүлснээр Платформ болон Компаниас илгээсэн цахим мэдээллийг (жишээ нь, имэйл, мэдэгдэл, текст мессеж эсвэл бусад төрлийн мессеж) хүлээн авахыг зөвшөөрч байна. Мөн Хэрэглэгчийн Компанид өгсөн хувийн мэдээлэл, Үйлчилгээг ашиглах явцад цугларсан аливаа мэдээлэлд тулгуурласан хэрэглэгчийн сонирхлыг татаж болох эсвэл нийт хэрэглэгчид санал болгосон сурталчилгааны мэдээллийг хүлээн авахыг хүлээн зөвшөөрч байна.

9.4 Хэрэглэгч та Платформын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас www.mongolail.mn цахим хуудас болон аппликейшнээс авна уу. Мөн Танд Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой тодруулах зүйлс байвал Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн support@mongolail.mn цахим шуудангаар хандана уу.